Ихэнх нутгаар хур тунадас орохгүй, дулаан байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Манай орны ихэнх нутгаар өнөөдөр хур тунадас орохгүй дулаан байх талаар ЦУОШГ-аас мэдээллээ.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөлийн уулсаар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Монгол-Алтай,
Хөвсгөлийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -2-+3
градус, Увс нуурын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон,
Сэлэнгэ голын хөндийгөөр +4-+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +14-+19
градус, бусад нутгаар +9-+14 градус дулаан байна.