Шилдэг хаалгачаар Сэлэнгийн Б.Лхагвадулам тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-11-14 22:54:02

2016 оны Залуучуудын улсын аварга шалгаруулах Гандболын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Сэлэнгэ аймгийн төвд болж өндөрлөлөө. Тус тэмцээнд 10 байгууллагын эрэгтэй 10, эмэгтэй 5 багийн 160 гаруй тамирчид тамирчид 3 өдрийн турш хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.

Эмэгтэй багийн тэргүүн байрт Т.Ууганбаяр дасгалжуулагчтай, Ц.Нарангарав ахлагчтай Сэлэнгэ аймгийн Баянгол баг, 2-р байрт Б.Бадрангуй дасгалжуулагчтай, С.Ариунаа ахлагчтай “Их Монголын хүч” баг, 3-р байрт Г.Амарсанаа дасгалжуулагчтай Б.Мөнгөнчимэг ахлагчтай “Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургуулийн баг тус тус шалгарлаа. Харин эрэгтэйчүүдийн тэргүүн байрт Л.Амартүвшин дасгалжуулагчтай, И.Амарбаясгалан ахлагчтай “Аварга” БТДС-ийн баг, Г.Амарсанаа дасгалжуулагчтай, Б.Нямболд ахлагчтай “Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургуулийн баг, Л.Загдсүрэн дасгалжуулагчтай, Б.Баясгалан ахлагчтай ХААИС-ийн багууд удааллаа.

Тус тэмцээний шилдэг хаалгачаар Сэлэнгэ аймгийн Баянгол багийн Б.Лхагвадулам, “Аварга” БТДС-ийн Л.Лхагвазориг, шилдэг довтлогчоор “Их Монголын хүч” багийн С.Ариунаа, “Аварга” БТДС-ийн Б.Отгонбаатар, шилдэг уран тоглогчоор Сэлэнгэ аймгийн Баянголын А.Энхчимэг, Замын-Үүдийн Э.Батначин, шилдэг дасгалжуулагчаар “Мон-Алтиус” БТДС-ийн Г.Амарсанаа нар шалгарсан байна. Багийн дүнгээр Г.Амарсанаа дасгалжуулагчтай “Мон-Алтиус” БТДС-ийн баг тэргүүн байрт шалгарч, Т.Ууганбаяр дасгалжуулагчтай Сэлэнгэ аймгийн Баянгол баг, Л.Амартүвшин дасгалжуулагчтай “Аварга” БТДС-ийн багууд удаалжээ. Энэхүү 2016 оны Залуучуудын улсын аварга шалгаруулах гандболын тэмцээнийг Сэлэнгэ аймгийн ЗДТГ, Монголын Гандболын холбоотой хамтран зохион байгуулсан байна.

Ч.Отгонцэцэг

Related news