Зүүн Азийн Олимпын хорооны эрүүл мэндийн семинар болон Тайчи цугларалтад оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-07-22 10:41:59

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 22 /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Жянсу мужийн Жяньин хотод Зүүн Азийн Олимпын хорооны Эрүүл мэндийн хорооны хурал болон эрүүл мэндийн семинар энэ сарын  24-27-нд болно.


Тус хуралд манай улсаас САУЭШТ-ийн Эрдэм шинжилгээ, сургалт судалгааны тэнхимийн албаны дарга Б.Ганзориг, МҮОХ-ны Эмнэлэг, эрдэм шинжилгээний комиссын гишүүн, “Almighty Clinic”-ийн үүсгэн байгуулагч Б.Санчир нар оролцох ажээ.


Үүнээс гадна өнөөдөр эхлэх Зүүн Азийн Олимпын хорооны залуучуудын Тайчи цугларалтад Монгол Улсаас тамирчин М.Дашням, Ө.Эрхсаран, дасгалжуулагч О.Цэрэнпунцаг нар оролцох юм байна. Уг хөтөлбөр нь тамирчдын харилцаа, ур чадварыг хөгжүүлэх, тайчи спортын мэдлэгийг түгээх чухал боломж юм.

Related news