Амаржсан эхчүүдийн хамгийн залуу нь 16, хамгийн ахмад нь 46 настай
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ"Он гарснаас хойш Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт амаржсан эхчүүдийн хамгийн залуу нь 16 настай (4 ээж) бол хамгийн ахмад нь 46 настай эмэгтэй байна" хэмээн тус эмнэлэг статистик мэдээндээ дурьджээ.
Мөн хамгийн том жинтэй төрсөн хүүхэд нь 5 кг 50 гр, хамгийн бага жинтэй төрсөн хүүхэд нь 1,200 гр байжээ.Аймгийн хэмжээнд 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд 1070 эх амаржиж, 5 хүүхэд эндэж, ихэр хүүхэд 7 төрж, нийт 1072 хүүхэд төрөх тасагт мэндэлсэн байна.
Харин 2015 онд 1094 эх амаржсан бөгөөд 5 хүүхэд эндэж, ихэр хүүхэд 12 төрж, нийт 1101 хүүхэд мэндэлж байжээ.
Хэнтий Д.Одонтунгалаг