Цэнхэр урт автобуснуудыг хэрэглээнээс бүрэн гаргалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-06-24 12:17:33

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт М:1 чиглэлийн урт цэнхэр автобус өнгөрсөн долоо хоногт шатсан билээ.


Үүнтэй холбоотой нийтийн тээвэрт явж байсан “Маз” маркийн 11 ширхэг цэнхэр урт автобусыг хэрэглээнээс бүрэн гаргах шийдвэр гаргажээ. Тус автобусны ашиглалтын хугацаа өнгөрсөн хоёрдугаар сард дуусаж, хэрэглээнээс гаргах шийдвэрийг анх гаргаж байсан юм. Өөрөөр хэлбэл, урт цэнхэр автобусыг хэрэглээнээс халах шийдвэр хоёр дахь удаагаа гарч байгаа нь энэ.


Анх 2015 онд 18.7 метр урт, 38 суудал, 163 хүн тээвэрлэх багтаамжтай “Маз” маркийн угсраа цэнхэр 20 автобусыг Беларусь улсаас авч байлаа.

Related news