ЦССҮТ "Хүүхэд хөгжлийн өрөө"-тэй боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-06-10 17:03:22

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 10 /МОНЦАМЭ/. ЦССҮТ, JCI Конгресс салбар байгууллага “One drop One life” төслийн хүрээнд “Хүүхдийн хөгжлийн өрөө”-г нээлээ.


Цусны донорын дэлхийн өдрийг угтан нээж буй энэхүү өрөө нь цусны донорын үйл ажиллагаанд эцэг эхчүүдийн оролцоог нэмэх зорилготой юм. Ийм өрөөтэй болсноор олон нийт, донорууд хүүхдээ хаана үлдээх вэ гэсэн санаа зовнилгүйгээр цусаа өгч, сайн үйлийг дэмжиж, хүүхдүүд тав тухтай орчинд эцэг эх, асран хамгаалагчдаа хүлээнгээ тоглож, хөгжих боломж бүрдэж байна. 

 

JCI Конгресс байгууллагын 2025 оны Ерөнхийлөгч Э.Дулмаа ярихдаа, “Цусаа өгөх сонирхолтой ч хүүхдээ хараад гэрээсээ гарч чаддаггүй хүмүүс олон байдаг. Тэднийхээ сайн санааны үйлсийг дэмжих зорилгоор энэхүү өрөөг хамтран байгууллаа. Донорууд маань хүүхдээ үлдээгээд цусаа тайван өгөх боломж бүрдлээ гэж ойлгож болно. Энэ өрөөнд хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэх төрөл бүрийн оньсон тоглоом, ном бий. Богино хугацаанд ч болов хүүхдийн хөгжлийг дэмжиж буй нь давхар ач холбогдолтой” гэв.


Тус өрөөнд өдөрт дунджаар 20-30 хүүхэд хүлээн авах аж. 




 

Related news