Шатрын спортыг хөгжүүлэхэд хамтран ажиллахаа аймгийн дарга илэрхийллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-11-04 22:27:07

Дэлхийн Шатрын Холбооны дэд мастер, спортын мастер, Сүхбаатар сумын Улсын тэргүүний ЕББД лаборатори 4-р сургуулийн 9-р ангийн сурагч Т.Номиндалай өнөөдөр аймгийн Засаг даргад Өсвөрийн шатарчдын ДАШТ-д орсон тухайгаа танилцуулж, ярилцлаа.

Т.Номиндалай охин саяхан ОХУ-д зохион байгуулагдсан Дэлхийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын тэмцээнд оролцоод ирсэн юм. Тэрээр өөрийн дасгалжуулагч багш Ө.Бат-Очирын хамт хүрэлцэн ирсэн байлаа.

Шатарчин охин маань дэлхийн аваргын тэмцээнээс өөрийн чансаагаа ахиулсан амжилттай иржээ. Тэрээр уг тэмцээний хувьд нийт 11 өргөөс 6 хожил авч, 70 тамирчнаас 29-р байранд шалгарсан аж. Ингэснээр Номиндалай олон улсын чансаагаа 46.8 оноогоор ахиулж чадсан байна. тэрээр:”Би хамгийн гол нь Европын олон сайн тамирчидтай тоглож, маш их туршлага хуримтлуулж авсандаа их баяртай байна. Урьд нь зөвхөн Ази тивийн аваргад орж байсан болохоор Европ тамирчидтай бараг тоглож үзээгүй байсан” хэмээн тэрээр ярилаа.

Аймгийн дарга шатарчин охиндоо баяр хүргээд, шатрын спортыг аймагтаа хөгжүүлэхэд хамтран ажиллаж, дэмжихээ илэрхийллээ.

Ч.Отгонцэцэг

Related news