Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд хэвийн ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-06-03 11:49:28

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 30.372 сая КВт.цаг эрчим хүч нийлүүлж, төвийн бүс Улаанбаатар хотын эрчим хүчний системд томоохон хувь нэмрээ оруулаад байна.


Тус станц байгальд ээлтэй, ногоон эрчим хүчийг үйлдвэрлэж, шөнийн цагт хуримтлуулсан эрчим хүчийг оргил ачааллын цагаар буцаан нийлүүлдэг онцлогтой. Улаанбаатар хот улсын нийт эрчим хүчний хэрэглээний 60 гаруй хувийг дангаар бүрдүүлдэг буюу эрчим хүчний системд дунджаар 1245 МВт ачааллыг “үүрэлцдэг”. Өнгөрсөн 2023-2024 онд шилжих өвөл Улаанбаатар хотын эрчим хүчний систем 200 МВт чадлын дутагдалд орсныг хоёр шинэ станц ашиглалтад оруулж, богино хугацаанд нөхөж чадсан.


Тухайлбал, Бөөрөлжүүтийн 150 МВт цахилгаан станц, Багануурын 50 МВт батарей хуримтлуурын станц 2024 оны арванхоёрдугаар сараас төвийн системд эрчим хүч нийлүүлснээр уг дутагдалтай хэрэглээг нөхсөн. Бөөрөлжүүтийн 150 МВт цахилгаан станц өнөөдрийн байдлаар Диспетчерийн үндэсний төвөөс өгсөн горим, төлөвлөгөөний дагуу цахилгаан эрчим хүчний захиалгыг тасралтгүй, 100 хувь биелүүлэн төвийн бүсийн нэгдсэн системд нийлүүлж байгаа аж.

 

 

Related news