Бамбай булчирхайн зангилаа авах дурангийн мэс заслыг нэвтрүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-05-21 12:02:26

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 21 /МОНЦАМЭ/.  УНТЭ Монгол Улсад анх удаа амны хүрцээр бамбай булчирхайн зангилаа авах дурангийн мэс заслыг хийжээ.


УНТЭ-ийн М.Баярмагнай эмчээр ахлуулсан дотоод шүүрлийн мэс заслын баг TOETVA (Transoral Endoscopic Thyroidectomy Vestibular Approach) буюу амны хүрцээр бамбай булчирхайн зангилаа авах дурангийн мэс заслыг нэвтрүүлж, хоёр хүнд амжилттай хийгээд байна. Энэ нь арьсан дээр ил зүслэг хийлгүйгээр, амны хөндийгөөр дамжуулан дурангийн аргаар бамбай булчирхайд мэс засал хийдэг дэлхийн сүүлийн үеийн дэвшилтэт технологид тооцогддог олон улсад өргөн хэрэглэж буй шинэ арга юм.


Энэ нь эмчлүүлэгчид мэс заслын дараа өвдөх нь бага, эдгэрэлт түргэн, гоо сайхны талаас арьсан дээр ил сорвигүй зэрэг олон давуу талтай аж. 





Related news