Татварын ерөнхий газар жендэрийн тэгш байдлын олон улсын гэрчилгээний болзол хангалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-05-21 11:17:11

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 21 /МОНЦАМЭ/.  Татварын ерөнхий газар Жендэрийн олон улсын гэрчилгээний болзол хангасан Монгол Улсын анхны төрийн байгууллага боллоо.


Тус газар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Экуаномикс санаачилгын хүрээнд 2023 оны 9 дүгээр сараас жендерийн тэгш байдлын гэрчилгээжүүлэлт” төслийг хэрэгжүүлж, 20 стандарт, 5 чиглэлийн 40 шалгуур үзүүлэлт хангах зорилго тавьсан. Олон улсын багаас тус ажлын гүйцэтгэлд хараат бус шалгалт хийж, мөнгөн гэрчилгээний болзол хангасныг өнөөдөр мэдэгдлээ. Ингэснээр жендерийн олон улсын гэрчилгээний болзол хангасан анхны төрийн байгууллага төдийгүй дэлхийн болон Ази, Номхон далайн бүсийн анхны татварын байгууллага болж буй аж. Гэрчилгээ гардуулах ёслол зургаадугаар сард болно.


Тэд энэхүү сайн туршлагаа бусад төрийн байгууллагуудад түгээн дэлгэрүүлэхээр ажиллаж байна. 


 

Related news