Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 78 дугаар чуулган болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
b.munkhzul@montsame.gov.mn
2025-05-21 09:24:12

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 78 дугаар чуулган Швейцарын Женев хотод “Эрүүл мэндийн төлөөх нэг дэлхий”  сэдвийн дор чуулж байна.


Найм хоног үргэлжлэх энэхүү чуулганд манай улсаас Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгаа аж. Хоёр хоногийн өмнө эхэлсэн энэхүү чуулганы ерөнхий хэлэлцүүлэгт Элчин сайд Д.Гэрэлмаа үг хэлж, дэлхий нийтийг хамарсан цар тахал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг эрүүл мэндийн сорилтыг хамтын хүчин чармайлтаар шийдвэрлэхийн чухлыг онцлон тэмдэглэв. Тэрбээр Монгол Улсын Засгийн газар хүн бүрийн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг хангахад тууштай анхаарч буйг дахин нотолж, эрүүл мэндийн тогтолцоогоо Тогтвортой хөгжлийн зорилгод нийцүүлэн бэхжүүлэх эрмэлзэлтэй байгааг илэрхийлжээ.


Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 78 дугаар чуулганаар гишүүн улсууд олон улсын тогтолцоо, цар тахлын бэлэн байдал, чадавхыг бэхжүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, зэвсэгт мөргөлдөөн зэрэг олон хүчин зүйлийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн хамтын ажиллагааг уялдуулах асуудлыг хэлэлцэх юм. Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх стратегийг хэлэлцэнэ. 



Related news