Нэг өрхийн орлого, зарлагын бүтэц
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Нийгэм , эдийн засгийн өрхийн судалгааны 2025 оны 1 дүгээр улирлын дүнгээр (2020 оны үнээр илэрхийлэгдсэн) нэг өрхийн сарын дундаж бодит орлого 1.8 сая төгрөг гэж гарчээ. Энэ нь 24 оны мөн үеийнхээс 99.2 мянган төгрөгөөр нэмэгджээ .
Нэг өрхийн сарын дундаж бодит
мөнгөн орлого 1.7 сая төгрөг болжээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 90300 төгрөгөөр илүү байна. Бодит орлогын өсөлтийг төрлөөр задалж үзвэл, цалин
хөлсний орлого 52500 төгрөгөөр, тэтгэвэр, тэтгэмжийн орлого 17000 төгрөгөөр нэмэгджээ. Энэ нь бодит орлого 5.8 хувиар нэмэгдэхэд нөлөөлсөн байна.
Мөнгөн орлогын бүтцийг авч үзвэл,
57.4 хувийг цалин хөлс, 22 хувийг тэтгэвэр, тэтгэмж, 7.6 хувийг хөдөө аж ахуйн
үйлдвэрлэлийн орлого, 5.6 хувийг хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний
орлого, 7.4 хувийг бусад орлого бүрдүүлжээ.
Өрхүүдийг мөнгөн орлогоор нь авч
үзэхэд 700000 төгрөгөөс доош орлоготой өрх 82.4 мянга, 700.0-1600000 төгрөгийн
орлоготой өрх 239.2 мянга, 1.6- 3 сая төгрөгийн орлоготой өрх 330,6 мянга, 3 сая
төгрөгөөс дээш орлоготой өрх 352.7 мянга байгаа аж.
Мөнгөн орлогыг 2024 оны мөн
үеийнхтэй харьцуулж үзвэл, 700.0 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 46.
6мянгаар, 700.0-900.0 мянган төгрөгийн орлоготой өрх 8.3 мянгаар, 900.0-1100.0
мянган төгрөгийн орлоготой өрх 20.3 мянгаар, 1.1-1.6 сая төгрөгийн орлоготой
өрх 17.1мянгаар, 2.1-3.0 сая төгрөгийн орлоготой өрх 0.6 мянгаар буурчээ. Харин
1.6-2.1 сая төгрөгийн орлоготой өрх 7.6 мянгаар, 3- 4 сая төгрөгийн
орлоготой өрх 32.7 мянгаар, 4 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 64.9 мянгаар
нэмэгдсэн байна.
Энэ оны эхний улирлын байдлаар
сард 700.0 мянган төгрөг хүртэлх орлоготой өрхийн дундаж мөнгөн орлогын 70.4
хувийг, 700.0-1100.0 мянган төгрөгийн орлоготой өрхийн дундаж мөнгөн орлогын
55.3 хувийг, 1.1- 1.6 сая төгрөгийн орлоготой өрхийн дундаж мөнгөн орлогын 50.9
хувийг тэтгэвэр, тэтгэмжийн орлого бүрдүүлсэн юм.
Мөнгөн орлого нэмэгдэхийн хэрээр
цалин хөлсний орлогын нийт орлогод эзлэх хувь өсөж байна. Тухайлбал, сард
1.6- 2.1 сая төгрөгийн орлоготой өрхийн дундаж мөнгөн орлогын 42.4 хувийг, 2.1
сая төгрөгөөс дээш орлоготой өрхийн дундаж мөнгөн орлогын 65.0 хувийг цалин
хөлсний орлого бүрдүүлж байна.
Нэг өрхийн сарын дундаж нийт
зарлага оны үнээр 2.9 сая төгрөг болжээ. өмнөх оны мөн үеэс 385.0 мянган
төгрөгөөр нэмэгдсэн байна.
Мөнгөн зарлагын бүтцийг авч
үзвэл, 67.5 хувийг хүнсний бус бараа, үйлчилгээний зарлага, 19.6 хувийг хүнсний
бүтээгдэхүүний зарлага, 1.9 хувийг бусдад өгсөн бэлэг, тусламж, 11 хувийг бусад
зарлага эзэлж байна.
Хүнсний бүтээгдэхүүний сарын
дундаж зарлагын 31. 1 хувийг мах, махан бүтээгдэхүүн, 23.8 хувийг үр тариа,
гурил, гурилан бүтээгдэхүүн, 12.3 хувийг сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөг, 7.8
хувийг хүнсний ногоо, булцуут, навчит ургамал эзэлж байгаа нь нийт хүнсний
хэрэглээний 75 хувийг бүрдүүлжээ.
Хүнсний бүтээгдэхүүний зарлагын
бүтцийг 2024 оны мөн үетэй харьцуулахад мах, махан бүтээгдэхүүний нийт хүнсний
зарлагад эзлэх хувь 1.1 нэгж хувиар, жимс, самар 0.6 нэгж хувиар, хүнсний
ногоо, булцуут, навчит ургамал 0.4 нэгж хувиар нэмэгджээ. Үр тариа, гурил,
гурилан бүтээгдэхүүн 1.7 нэгж хувиар, төрөл бүрийн өөх, тос 0.5 нэгж хувиар,
элсэн чихэр, чихэрлэг бүтээгдэхүүн, амттан 0.3 нэгж хувиар, сүү, сүүн
бүтээгдэхүүн, өндөг 0.2 нэгж хувиар буурсан аж.
Мөн хүнсний бус бараа,
үйлчилгээний зарлагын 13.2 хувийг тээврийн хэрэгслийн шатахуун, сэлбэг, засвар,
үйлчилгээний зардал, 11.5хувийг бэлэн хувцас, гутал, 6.8 хувийг харилцаа
холбооны үйлчилгээний зардал, 6.6 хувийг хувь хүнд хандсан бараа, үйлчилгээний
зардал, 6.2 хувийг эм, эмнэлгийн хэрэгсэл, үйлчилгээний зардал, 4.4 хувийг
боловсролын зардал эзэлжээ.
Өрхүүдийг мөнгөн зарлагаар нь
бүлэглэн авч үзэхэд 700.0 мянган төгрөгөөс доош зарлагатай өрх 40200,
700.0-1600.0 мянган төгрөгийн зарлагатай өрх 231100, 1.6-3.0 сая төгрөгийн
зарлагатай өрх 388900, 3.0 сая төгрөгөөс дээш зарлагатай өрх 344700 өрх байна.
Мөнгөн зарлагыг 2024 оны мөн үеийнтэй харьцуулбал, 700.0 мянган төгрөгөөс доош зарлагатай өрх 15.4 мянгаар, 700.0-900.0 мянган төгрөгийн зарлагатай өрх 18.400 мянгаар, 900.0-1100.0 мянган төгрөгийн зарлагатай өрх 31.2 мянгаар, 1.1- 1.6 сая төгрөгийн зарлагатай өрх 33.0 мянгаар,1.6-2.1 сая төгрөгийн зарлагатай өрх 13.1 мянгаар буурсан. Харин,2.1-3 сая төгрөгийн зарлагатай өрх 28. 8 мянгаар, 3- 4 сая төгрөгийн зарлагатай өрх 53.9 мянгаар, 4 сая төгрөгөөс дээш зарлагатай өрх 40.7 мянгаар нэмэгдсэн аж.
Энэ оны эхний улирлын байдлаар
сард 700.0 мянган төгрөг хүртэлх зарлагатай өрхийн дундаж мөнгөн зарлагын 28.6
хувийг, 700.0-1100.0 мянган төгрөгийн зарлагатай өрхийн дундаж мөнгөн зарлагын
28.6 хувийг, 1.1-1.6 сая төгрөгийн зарлагатай өрхийн дундаж мөнгөн зарлагын
25.1 хувийг хүнсний бүтээгдэхүүний зарлага байх юм. Мөн 2.1 сая төгрөгөөс дээш
зарлагатай өрхийн дундаж мөнгөн зарлагын 18.3 хувийг хүнсний бүтээгдэхүүний
зарлага, 70.2 хувийг хүнсний бус бараа, үйлчилгээний зарлага эзэлж байна