ХӨВСГӨЛ: Дөл тэмцээнд 130 гаруй сурагч оролцож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны тавдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг даргын нэрэмжит аймгийн аварга шалгаруулах цэрэг спортын “Дөл” цогцолбор тэмцээн өнөөдөр эхэллээ.
Тус тэмцээн нь ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад цэрэг эх оронч үзэл, хүмүүжил олгох, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, тэдэнд бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэвчээр хатуужил олгох, Зэвсэгт хүчний залгамж халааг бэлтгэх зорилготой юм.
Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүх тэмцээнийг нээж, сурагчдад спортын амжилт хүслээ.
Тэмцээнд ерөнхий
боловсролын арван сургуулийн 130 гаруй
тамирчин 2 өдрийн турш жагсаалын бэлтгэл, гардан тулааны үзүүлэх тоглолт, марш
гүйлтийн тэмцээн зэрэг 9 төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх
юм.
Тэмцээнийг аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, хамтран зохион байгуулагчаар
Монгол Улсын баатар Л.Даваадоржийн нэрэмжит Хилийн цэргийн 0257 дугаар анги,
Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 321 дүгээр тусгай салбар, Боловсрол,
шинжлэх ухааны газар, Батлан хамгаалахад туслах нийгэмлэг тус тус ажиллаж
байна.