АРХАНГАЙ: Нөөцийн өвс тэжээлийг хөнгөлөлттэй олгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны гуравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Онцгой комисс энэ сарын 19-ний өдөр хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:
-Аюулт
үзэгдэлд өртсөн Ихтамир сумын ЕБС-ийн 2-р дотуур байрны дээврийн засвар,
-Хоршооны
малчдын зөвлөгөөн зохион байгуулах зардал,
-Цахир
сумын ЗДТГ-ын гурван автомашины
засвар,
-Архангайн Ус суваг ОНӨААТҮГ-ын цэвэрлэх байгууламжид насос авах,
-Аюулт
үзэгдэлд өртсөн таван сумын
иргэдэд гэр олгоход тээврийн зардал,
-Аймгийн нөөцөд байгаа өвс, тэжээлийг малчдад 50 хувийн хямдралтай үнээр олгох зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
/Хүчтэй салхины улмаас унасан Ихтамир сумын хүүхдийн дотуур байрны дээвэр /