ӨМНӨГОВЬ: Тэмээчдийн баярыг 26 дахь жилдээ зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2024 оны нэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. “Түмэн тэмээний баяр-2025”-ыг хоёрдугаар сарын 1-3-ны өдрүүдэд Даланзадгад суманд зохион байгуулна.
Говийн өвлийн аялал жуулчлалын томоохон үйл ажиллагааны нэг болох тус баяр нь хоёр бөхт тэмээг өсгөн үржүүлэх, маллагааны арга ухаан, зан үйл, уламжлалыг өвлүүлэх, тэмээн соёл, спортыг хөгжүүлэх зорилготой.
Түмэн тэмээний баярыг анх 1997 онд зохион байгуулснаас хойш эдүгээ 26 дахь жилдээ зохион байгуулж байгаа юм.
Тус үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлсээр 2016 онд хурдан тэмээний уралдааныг зохион байгуулж, 1108 тэмээг барианд оруулж, Гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож байсан түүхтэй.
Related news

Auditor General of Mongolia Meets Leaders of Project to Strengthen Performance Audit Capacity
4 days

President of Mongolia Attends Commemorative Session of UN General Assembly’s 80th Anniversary
7 days