Дүн гарсан хэсгийн хороодод өнөөдөр техникийн тооллого явуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-10-20 13:46:09

Орон нутгийн сонгуулийн нэмэлт санал хураалт явуулах хүртэл хугацаанд ирц бүрдэж, дүн нь гарсан 49 хэсгийн хороонд техникийн тооллого явуулах болжээ.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 43 байрны 4-т, Хан-Уул дүүрэг 46 байрны 15-д, Баянгол дүүрэгт 60 байрны 15-д, Баянзүрх дүүрэг 89 байрны 4-т, Чингэлтэй дүүрэг 47 байрны 5-д, Сонгинохайрхан дүүрэг 90 байрны 1-т, Багануур дүүрэг 9 байрны 3-д,  Багахангай 2 байрны 1-т, Налайх дүүрэг 12 байрны 1-д, нийт 398 байрны 49-д нь техникийн тооллого явуулахаар шийдвэрлэсэн байна. 

Техникийн тооллого явуулах хороодыг сонгох сугалааг дүүргийн сонгуулийн хороо явуулах бөгөөд өнөөдөр эхлүүлэх юм. Харин дүн гараагүй хэсгийн хороодод нэмэлт санал хураалтын дараа явуулах юм байна. 

Н.Туяа

Related news