ӨМНӨГОВЬ: ИТХ-д 4 эмэгтэй төлөөлөгч сонгогджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2024 оны аравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн ИТХ-ын 2024-2028 оны бүрэн эрхийн хугацаанд сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчдийн талаарх статистик мэдээг гаргажээ.
Тодруулбал, нийт 35 суудлаас АН-21, МАН-13, Бие даагч -1 сонгогдсон бол 30-39 насны 22, 40-49 насны 6, 50-59 насны 7 төлөөлөгч байгаа юм.
Харин өмнө сонгогдож байсан 18 төлөөлөгч улиран сонгогдсон ба шинээр 17 төлөөлөгч сонгогджээ.
Үүнээс эмэгтэй 4, эрэгтэй 31 төлөөлөгч байна.
Related news

Auditor General of Mongolia Meets Leaders of Project to Strengthen Performance Audit Capacity
4 days

President of Mongolia Attends Commemorative Session of UN General Assembly’s 80th Anniversary
7 days