Аймгийн залуу харцага Д.Ариунбаатар мөнгөн медаль хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-10-17 15:34:40

Үндэсний бөхийн 2016 оны өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах барилдаан энэ сарын 8,9-нд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо боллоо. Тэмцээнд 21 аймаг, 9 дүүргээс хүрэлцэн ирсэн 100 гаруй өсвөрийн бөхчүүд хүч чадал, уран мэх, авхааж самбаагаа сорин барилджээ.

Уг тэмцээнд Хэнтий аймгаас 7 хүний бүрэлдэхүүнтэй оролцож, дүрэм ёсоор гурав нь аймгийнхаа нэр дээрээс, бусад нь Дорнод аймаг, Багануур дүүргийн нэр дээр барилдсан байна. Тэмцээний 18 насанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат аймгийн залуу харцага Д.Ариунбаатар мөнгөн медаль хүртсэн бол 17 насанд барилдсан Мөрөн сумын харьяат өсвөрийн бөх Г.Пүрэвдорж 20-р байр, 16 насанд барилдсан Бэрх тосгоны Хаан клубын бөх Т.Эрдэнэбаяр 12-р байранд тус тус шалгарсан аж.

Ийнхүү багийн дүнгээр аймгийн заан Г.Нэргүйбаатар дасгалжуулагчтай Хэнтий аймгийн баг тамирчид УАШТ-нд 8-р байр эзэлжээ.

Д.Одонтунгалаг

Related news