ОРХОН: Эрдэнэт үйлдвэрийн дэргэд Үйлдвэр технологийн парк, автомашины үйлдвэр байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр,
2024 оны есдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Эрдэнэт үйлдвэрийн дэргэд
Үйлдвэр, технологийн парк, Зэс хайлуулах үйлдвэр, Эрдэнэт машин цогцолбор, 5000
оюутны цогцолбор байгуулна.
Эдгээр үйлдвэр, цогцолборын ТЭЗҮ батлагдаж заримынх
нь барилга, байгууламжийн дэд бүтцийг нь байгуулж эхлээд байна.
Үйлдвэр технологийн паркийн дэргэд зэсийн
баяжмал хайлуулах болон боловсруулах үйлдвэр, катодын зэсийн үйлдвэр байгуулахаас
гадна орон нутгийн эдийн засгийг чадавхжуулах зорилгоор жижиг, дунд үйлдвэрүүдийг
дагуулж хөгжүүлэх хэтийн зорилттой юм. Тус паркийн судалгааг 1987 оноос эхлүүлжээ.
“Эрдэнэт
машин үйлдвэрлэх” цогцолборыг Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн цехийн дэргэд
байгуулна. Ингэхдээ эхлээд автобус, ачааны машин үйлдвэрлэхээр зорьж байна.