ОРХОН: Ногоон байгууламжийг хамгаалсан төмөр хайсуудыг буулгана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2024 оны наймдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Хот тохижуулах газар, Цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн газар хамтран нийтийн эзэмшлийн талбайн төмөр хайс, хашлагыг буулгаж эхэллээ.
Энэ
намар 15 байршилд 4248
метр төмөр хайс, хашлага буулгана.
Учир нь хотын ногоон байгууламжийг
төмөр хайс, хашлагаар хамгаалж байсан бол 2017 оноос хамгаалалтын шар хуайс тарьж ургалт нь гүйцсэн
газарт төмөр хайсыг буулгаж эхэлж
байна. Нийт 6.1 км урт газарт шар хуайс
тарьжээ.
Ирэх онд Орхон аймгийн төвийн нийтийн
эзэмшлийн талбайг зөвхөн шар хуайсаар хамгаалсан буюу “Ногоон хот” болгоно.