СЭЛЭНГЭ: Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн чадавхийг сайжруулахад анхаарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-08-20 12:47:38

Сүхбаатар, 2024 оны наймдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн чадавхийг сайжруулахад анхааран ажиллаж байна.  


Дээрх ажлын хүрээнд Сэлэнгэ аймгийн 17 сумын 49 мал эмнэлэг үйлчилгээний нэгжийн малын эмч нарт 80.0 сая төгрөгийн 5 нэр төрлийн багаж хэрэгсэл, мал эмнэлгийн лабораторид оношлуур, хэрэглэгдэхүүнийг өглөө.    


Мал эмнэлэгийн үйлчилгээнд орчин үеийн багаж хэрэгсэл, оношлуур, хэрэглэгдэхүүнийг нэвтрүүлэх нь олон асуудлыг шийдвэрлэх том гарц юм.


Тухайлбал цаг хугацааг хэмнэхээс гадна, малын эмч нарын хөдөлмөр, аюулгүй байдлыг хангах, малын хорогдлыг бууруулах замаар урьдчилан сэргийлэх арга хэмжээний хэрэгжилтийг шуурхай хангахад нөлөөлж байгаа аж.


Мөн мал, махны бэлтгэн нийлүүлэлт, борлуулалтын чанар, аюулгүй байдлыг сайжруулж, төвийн бүсээс 100 мянган толгой малыг экспортод гаргах бодлого, зорилтыг дэмжихэд чухал түлхэц өгөх юм байна. 



Related news