СҮХБААТАР: Аймгийн баяр наадмын нээлтээс...

ФОТО МЭДЭЭ
odonchimeg@montsame.mn
2024-07-10 18:30:27

Баруун-Урт 2024 оны долоодугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 103, Сүхбаатар аймаг байгуулсны 82 жилийн ойн баяр наадам болж байна.

 

Аймгийн Засаг дарга М.Идэрбат баяр наадмыг нээн үг хэлж, наадамчин олны хамтаар Монгол Улсын Төрийн дуулал эгшиглүүлэн төрийн далбаагаа мандууллаа. Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Мөнхжаргал Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг сонордуулан эзэн Чингис хааны эш хөргийг залснаар баяр наадмын үйл ажиллагаа эхэллээ. 


Оюуны галаа бадраан, үндэсний бахархлаа хөгжөөж, соёлын өвөө дээдлэн тахилгат хайрхнаа сүслэн залбирч ёслол төгөлдөр нээлтээ хийлээ.