БАЯН-ӨЛГИЙ: Хилийн цэргийн 0165 дугаар анги гэр бүлийн өдөрлөг зохион байгууллаа

ФОТО МЭДЭЭ
sh.aidos@montsame.gov.mn
2025-12-05 15:59:33

Өлгий, 2025 оны арван хоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Хилийн цэргийн 0165 дугаар анги Баян-Өлгий аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газартай хамтран гэр бүлийн өдөрлөг зохион байгууллаа.


Аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газартай хамтран ажиллах гэрээний хүрээнд хилийн цэргийн 0165 дугаар ангийн удирдлага, эмэгтэйчүүдийн зөвлөлөөс 12 дугаар сарын 5-ны өдөр эцэг, эхчүүдэд эрх зүйн болон “Эцэг, эх асран хамгаалагчдын үүрэг” сэдэвт сургалт зохион байгуулж, 2025-2026 онд 1 дүгээр ангид элсэн суралцаж байгаа хүүхдүүдэд ирж буй шинэ жилийг тохиолдуулан хичээлийн хэрэгсэл бэлэглэлээ.

 

Тус үйл ажиллагаанд Хилийн цэргийн 0165 дугаар ангийн захирагч, хурандаа Р.Эрдэнэтогтох, аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга Х.Бауыржан, тус ангийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга, ахлагч М.Азжаргал нар оролцож, цаашид хилийн цэргийн салбаруудад гэр бүлийн өдөрлөг зохион байгуулах, “Хүүхэд хамгааллын тухай” хуулийг сурталчлан таниулах, хамтын ажиллагааг бэхжүүлэх олон асуудлын хүрээнд ярилцаж, хэрэгжилтэд анхаарч ажиллахаар боллоо.