СЭЛЭНГЭ: Дулааны шинэ станцын бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна
ФОТО МЭДЭЭ
Сүхбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/.
Сэлэнгэ
аймгийн “Сэлэнгэ энерго” ОНӨААТҮГ-т улсын
төсвийн 4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 53 Гкал хүчин чадалтай цогц
төхөөрөмж суурилуулах ажил хийж байна.
Энэхүү
шинэ систем бүхий цогц төхөөрөмжийг суурилуулснаар аймгийн төв Сүхбаатар
суманд шинээр барьж буй 70мВт Дулааны цахилгаан станцаас орох шугамыг шууд холбох боломжтой болж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, дулааны шинэ станц бариад
дууссаны дараах ажлуудыг зогсолтгүй үргэлжлүүлэх бэлтгэл ажлыг хангаж байгаа юм.
Тус үйлдвэрийн дарга Б.Алтансүх, “Энэхүү
суурилуулж буй төхөөрөмжийг 2026 оны 9 дүгээр сарын 15 гэхэд бүрэн ашиглалтад оруулна. Манай
станц нийтдээ өнөөдөр 44 Гкал хэрэглэгч холбогдсон байдаг. Энэ шинэ барьж буй
төхөөрөмж 53 Гкал учраас бид цаанаа нөөцтэй болж байна гэсэн үг. Өнөөдөр бид
нөөцгүй илүү ачаалал үүрч явдаг” хэмээн аймгийн даргад тайлбарлаж байв.
“Сэлэнгэ энерго” ОНӨААТҮГ нь өнгөрсөн жил зуухандаа инвертор суурилуулж тохируулга
хийснээр халаалтын 8 сарын хугацаанд 180 сая төгрөгийн хэмнэлтэй ажиллажээ.
Тус станц өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 6000 гаруй тонн буюу 25 хоногийн нүүрсний нөөцтэй байна.








Ulaanbaatar