СЭЛЭНГЭ: Бүсчилсэн байдлаар сонгогчдод мэдээлэл хүргэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОНГУУЛЬ 2024
Сүхбаатар,
2024 оны зургаадугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн сонгуулийн хорооноос иргэд,
сонгогчдыг мэдээллээр хангах үйл ажиллагааг бүсчлэн зохион байгуулж байна.
Өдөрлөгөөр
иргэд, сонгогчид Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд оруулсан нэмэлт
өөрчлөлт, сонгуулийн шинэ тогтолцоо, санал тэмдэглэх заавар, тэдгээрийн онцлог
болон сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны талаар мэдээллийг
хүргэж байна.
Өнгөрсөн
өдрүүдэд Сэлэнгэ аймгийн 5 бүс болох Хараа, Ерөө, Сэлэнгэ, Бэлчир бүсэд дээрх
үйл ажиллагааг зохион байгуулсан юм.
Өнөөдөр
баруун таван сумын бүсийн төв Сайхан суманд явуулж байна.