"Рио-2016"-гийн үеэр ажилласан 36 шүүгчийн эрхийг түдгэлзүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2016-10-07 15:05:29

БРНА. /Prensa Latina/. Риогийн Олимпын наадмын үеэр ажилласан 36 шүүгчийг шалгаж дууссаны дараа албан ёсны дүгнэлт гарах хүртэл тэдний боксын тэмцээнийг шүүх эрхийг Олон улсын сонирхогчдын боксын холбоо /AIBA/ түдгэлзүүлжээ.

Шүүгчдийн буруу шүүлтийн улмаас Риогийн Олимпыг орхиход хүрсэн гэж хэд хэдэн боксчин гомдол мэдүүлсэнтэй холбогдуулан AIBA эдгээр шүүгчийн эрхийг түдгэлзүүлж, гомдлын дагуу шалгалт явуулж эхэлсэн байна.

Тус холбооноос гаргасан мэдэгдэлд “Риогийн Олимпын наадмын үеэр ажилласан 36 шүүгч шийдвэр гарах хүртэл ямар ч тэмцээн уралдааныг шүүхгүй” гэж дурджээ.

Г.Доржханд

 

Related news