Дончичийн авсан 38 оноо "Лейкерс"-ийг аварсангүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2025-12-02 17:36:30

МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 2 /RIA Novosti/. Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны (NBA) аварга шалгаруулах тэмцээний ээлжит улирлын тоглолтод "Финикс Санз" баг "Лос-Анжелес Лейкерс"-ийг талбайд нь 125:108-аар буулган авлаа.


Лос-Анжелест болсон тоглолт 125:108 (31:31, 35:21, 30:25, 29:31) гэсэн онооны харьцаатайгаар зочин багийн хожлоор дууссан байна. "Лейкерс"-ээс Лука Дончич самбараас 11 удаа бөмбөг авч, дабл-дабл хийж, 38 оноо авсан бол "Санз"-аас Диллон Брукс хамгийн олон буюу 33 оноо авсан байна.


Одоогийн байдлаар "Финикс" (13 хожил, 9 хожигдол) Баруун бүсийн хүснэгтэд 7-р байрт жагсаж байгаа бол "Лейкерс" (15 хожил, 5 хожигдол) 2-рт бичигдэж байна.


Дараагийн тоглолтод "Санз" 12 дугаар сарын 6-нд "Хьюстон Рокетс"-ийн талбайд, харин "Лейкерс"  нэг өдрийн өмнө буюу 5-нд "Торонто Рэпторс"-ийн талбайд тоглоно.


Бусад тоглолтуудын дүн:

  • "Детройт Пистонс" - "Атланта Хокс" 99:98 (25:27, 25:22, 24:19, 25:30)
  • "Индиана Пэйсерс" - "Кливленд Кавальерс" 119:135 (25:37, 29:29, 36:33, 29:36)
  • "Вашингтон Уизардс" - "Милуоки Бакс" 129:126 (28:34, 30:32, 33:28, 38:32)
  • "Майами Хит" - "Лос-Анжелес Клипперс" 140:123 (35:24, 41:32, 38:26, 26:41)
  • "Орландо Мэжик" - "Чикаго Буллз" 125:120 (29:26, 24:27, 32:32, 40:35)
  • "Денвер Наггетс" - "Даллас Маверикс" 121:131 (41:27, 27:42, 36:33, 17:29)
  • "Юта Жаз" - "Хьюстон Рокетс" 133:125 (31:32, 37:25, 30:32, 35:36)





Related news