Лаг дахин боловсруулах үйлдвэрийн төслийн ТЭЗҮ-ийг хүлээн авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-03-20 12:19:19

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар 20 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод болсон “Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт түншлэлийн форум”-ын үеэр Ус сувгийн удирдах газар, БНСУ-ын “Кымган” консорциум болон “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” гурван талт санамж бичиг байгуулсан.


Санамж бичгийн хүрээнд БНСУ-ын Кымган консорциумын зүгээс Улаанбаатар хотод лаг боловсруулах үйлдвэр барих ТЭЗҮ боловсруулах ажлыг санхүүжүүлэн, боловсруулахаар шийдвэрлэсэн юм. Тэгвэл энэхүү үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулах ажлыг дуусгаж, Улаанбаатар хотын удирдлагуудад хүлээлгэн өглөө. Уг ТЭЗҮ-ийг боловсруулахад БНСУ-ын группүүдийн нэгдсэн холбооноос 90 сая вон, “Кымган” консорциум 210 сая воны санхүүжүүлсэн байна.


Мөн ТЭЗҮ-ийг боловсруулахдаа хатсан лагийг шатааснаар үйлдвэрийнхээ эрчим хүчийг шийдээд зогсохгүй ойролцоох барилга байгууламжуудыг эрчим хүчээр хангах, мөн шатаасны дараа гарах үнсийг цементтэй хольсноор барилгын сайн чанарын материал хийх боломжтойг тооцжээ. Тодруулбал, хоногт 2500 тонн бохир ус хүлээн авч цэвэрлэн, 200 тонн лагийг усгүйжүүлэн хатааж шатаахад 75 хувийн чийгшилтэй лаг буюу үнс бий болох юм байна.



Related news