“Азийн тэсвэртэй хотууд” төслийг нийслэлд хэрэгжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. АНУ-ын Олон улсын Хөгжлийн агентлагийн санхүүжилтээр НЗДТГ, Азийн сан хамтран “Азийн тэсвэртэй хотууд” төслийг хэрэгжүүлнэ.
Энэхүү төсөл нь уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй дэд
бүтэц, үйлчилгээний хүртээмж,
чанарыг сайжруулах, эдийн засгийн өсөлтийг хангах, уур амьсгалын өөрчлөлт,
байгаль орчны асуудлыг шийдэх чадавхыг бэхжүүлэх зорилготой. Гурван жилийн
хугацаанд хэрэгжүүлэхдээ
хотын тогтвортой хөгжлийг дэмжих, нүүрстөрөгчийн ялгарал багатай дэд бүтцийг нэмэх, байгаль орчинд
ээлтэй хандлагыг төлөвшүүлэх замаар хотод тулгарч буй олон талт асуудлыг шийдэхэд
дэмжлэг үзүүлэх юм.
Төслийн нээлтийн үеэр нийслэлийн Засаг даргын эдийн засгийн
хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг, “Төслийн хүрээнд нийслэлийн дэд бүтцийн чанарыг сайжруулах, эдийн засгийг тэлэх,
уур амьсгалын өөрчлөлтөд хотуудын барьж буй концепц, сайн туршлагыг судлах
боломж нээгдэж байна. Төсөл хэрэгжсэнээр ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх,
байгаль орчинд ээлтэй эдийн
засгийн тогтвортой хөгжлийг дэмжих, боловсон хүчнийг чадавхжуулах, дэд бүтцийн
чанар хүртээмжийг нэмэх ач холбогдолтой” гэв.
“Жэй Эс Ай” төслийн захирал Паллави Гупта, “Иргэд, иргэний нийгмийн байгууллага, төрийн байгууллагын оролцоотой
төслийн хэрэгжих үе шатыг тодорхойлдог. Одоогоор төслийг хэрхэн хэрэгжүүлэх
тухай төлөвлөж, боловсруулж байна. Үүний дараа төслийг Улаанбаатар хотод 10
дугаар сараас хэрэгжүүлнэ. Энэ төслийг
Ази тивийн таван улсад хэрэгжүүлж байгаа тул тэдний туршлагаас
хуваалцаж, хамтдаа хөгжих боломж бүрдэж байна” гэжээ.