БАЯН-ӨЛГИЙ: Үүрэн утасны идэвхтэй хэрэглэгчдийн тоо 103.9 мянгад хүрэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-02-23 14:20:14

Өлгий, 2024 оны хоёрдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар Баян-Өлгий аймгийн үүрэн утасны идэвхтэй хэрэглэгчийн тоо өнгөрсөн оны байдлаар давхардсан тоогоор 103969 байна. Энэ нь баруун бүсдээ хамгийн өндөр үзүүлэлт юм.


Мөн мэдээлэл, харилцаа холбооны салбарын нийт орлого 22 тэрбум 581 тэрбум төгрөгт хүрснээс 20 тэрбум 236 сая төгрөгийг нь утасгүй холбооны орлого бүрдүүлжээ. Утасгүй холбооны орлого өмнөх оныхоос 2 тэрбум 750 сая төгрөгөөр өссөн байна.


Үүрэн холбооны хэрэглэгчдийн тоогоор аймгийн төв Өлгий сум тэргүүлж байгаа ба  52362 хэрэглэгчтэй. Харин хөдөө сумдаас 10443 хэрэглэгчтэйгээр Цэнгэл сум тэргүүлж, удаах байруудад Дэлүүн (7928), Ногооннуур (7136), Улаанхус (6292), Сагсай (5669) сумууд орж байгаа. Хөдөө сумдаас Буянт сум хамгийн цөөн буюу 1218 хэрэглэгчтэй.

Нийт хэрэглэгчдийн 59 хувь нь 4G сүлжээ ашиглаж байна. 

Related news