Нүүрсний экспорт 46.7 хувиар нэмэгдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Манай улсын Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги, Булган, Замын-Үүд, Бичигт, Хавирга, Баянхошуу боомтоор энэ оны нэгдүгээр сард 6,8 сая.тн нүүрс экспортолжээ.
Үүнээс Гашуунсухайт авто замын боомтоор 3,6 сая.тн, Шивээхүрэн авто замын боомтоор 1,8 сая.тн, Ханги авто замын боомтоор 647 мян.тн, Замын-Үүд боомтоор авто замаар 69 мян.тн, төмөр замаар 192 мян.тн, агаарын замаар 3 мян.тн нүүрс тус тус экспортолсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 46.7 хувиар өссөнийг Боомтын сэргэлтийн үндэсний хороо
мэдээллээ.
Related news

Auditor General of Mongolia Meets Leaders of Project to Strengthen Performance Audit Capacity
3 days

President of Mongolia Attends Commemorative Session of UN General Assembly’s 80th Anniversary
6 days