Бүтээн байгуулалтын хаалттай бүсэд мөрдөх түр журмыг батлуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2025-08-27 10:03:35

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Монгол Улс болон БНХАУ-ын Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.


Төслийн хүрээнд одоогоор бүтээн байгуулалтын хаалттай бүсийн хашааг угсарч, өргөст тор татжээ. Мөн ажилчдын амралт, оршин суух нөхцөлийг бүрдүүлэх барилгын ажлыг эхлүүлж, нийт 6 блок, 48 өрөө бүхий кемп, бетон замын ажил, узелийн суурийн ухалт, тэгшилгээний бетон, арматур бэлтгэлийн талбайн суурийн ажил зэрэг үндсэн бүтээн байгуулалт өрнөж байгаа.

Мөн бүтээн байгуулалтын хаалттай бүсэд мөрдөх түр журмыг батлуулахаар холбогдох ажлын хэсэг энэ сарын 20-30-ны хооронд БНХАУ-ын талтай харилцан тохиролцож батлуулах юм.


Журмыг баталснаар төмөр замын төслийн бүтээн байгуулалт эрчимжиж, Монгол Улсын хил орчимд бүтээн байгуулалтын ажлыг бүрэн эхлүүлэх боломж бүрдэх аж.



Related news