ӨМНӨГОВЬ: "16 түмэн тэмээний баяр"-т 8700 гаруй гадаад, дотоодын зочид төлөөлөгч оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-02-04 19:50:48

Даланзадгад, 2024 оны хоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Говийн аялал жуулчлалын ууган эвент үйл ажиллагаа болох “16 түмэн тэмээний баяр”-ыг 25 дахь жилдээ зохион байгууллаа.

 

“Түмэн тэмээний баярт долоон аймгийн 20 гаруй сумын тэмээчин 400 гаруй тэмээтэйгээ, дотоодын 8500, гадаадын 120 гаруй жуулчин, зочид, төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцлоо.


 

Баярын хүрээнд шилмэл ингэ, буур, тэмээтэй сайхан хос, ат, тайлаг, торомны уралдаан, богино зайн уралдаан, буухиа тэмцээн, тэмээн поло зэрэг уралдааныг зохион байгуулсан юм.

 

17 дахь зохион байгуулж байгаа тэмээний баярын хүрээнд "Ингэний айргийн баяр-2024" үзэсгэлэн худалдааг гаргаж, 15 сумын үйлдвэрлэл эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд оролцон, нийт 202.5 сая төгрөгийн борлуулалт хийжээ.


Шилдэг шилмэл буурын уралдааны тэргүүн байрт Өмнөговь аймгийн Номгон сумын Дэрсэнэ-Ус багийн малчин Ч.Амарбаясгалангийн хүрэн буур, дэд байрт Манлай сумын Өгөөмөр багийн малчин Д.Галаагийн улаан буур гутгаар байрт сумын Өгөөмөр багийн малчин Д.Галаагийн хар буур, тусгай байрт Номгон сумын Дэрсэнэ-Ус багийн малчин С.Нялххүүгийн улаан буур, Ханхонгор сумын Өгөөмөр багийн малчин Б.Болорбатын хүрэн буур тус тус шалгарчээ.

 



Харин шилмэл ингэний уралдааны тэргүүн байрт Өмнөговь аймгийн Номгон сумын Дэрсэнэ-Ус багийн малчин Ш.Ганбатын хүрэн ингэ, дэд байрт Ханхонгор сумын Өгөөмөр багийн Б.Болорбатын шар ингэ, гутгаар байрт Даланзадгад сумын 6-р багийн Л.Батдоржийн улаан ингэ, тусгай байрт Хангонгор сумын Мандах багийн Өлзий-Оршихын улаан ингэ, Ханхонгор сумын Өгөөмөр багийн Жамьяанлхагвын хар ингэ хурдлав.

 


Тэмээтэй сайхан хосын тэргүүн байрт Хангонгор сумын Мандах багийн малчин Г.Баянтөр, М.Алтанзул, дэд байрт Баяндалай сумын Наран багийн малчин П.Хүүбаатар, Д.Энхгэрэл, гутгаар байрт Ханхонгор сумын Өгөөмөр багийн малчин Ж.Шинэбат, Б.Мягмарсүрэн, тусгай байрт Баяндалай сумын Наран багийн малчин Д.Тогтуунбаяр, Б.Туяацэцэг, Баяндалай сумын Наран багийн малчин Д.Борхүү, Б.Мөнхцэцэг нар шалгарлаа.


 

Хурдан атан тэмээний уралдааны түрүүнд Өмнөговь аймгийн Баяндалай сумын уяач М.Мөнхбаяны хөх ат, аман хүзүүнд мөн сумын уяач М.Мөнхбаяны туг шар ат, гутгаар байрт Баян-Овоо сумын уяач Х.Өсөхбаярын шар ат, дөрвөөр Баянхонгор сумын Баянлиг сумын уяач С.Мэндбаярын бор ат, айргийн тавд Баяндалай сумын уяач Х.Төртайваны улаан ат тус тус хурдалсан бол тайлаг тэмээний тэргүүнд Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын уяач Б.Сайнбаярын шархоёроор Баян-Овоо сумын уяач Б.Сайнбаярын хөх, гурваар Баян-Овоо сумын уяач Ц.Бямбацогтын шар, дөрөвт Баян-Овоо сумын уяач Б.Тогоохүүгийн шар, айргийн тавд Цогт-Овоо сумын уяач Т.Ууганбаярын хөх тайлаг хурдаллаа.




Тором буюу хоёр настай тэмээний уралдаанд нэгт Өмнөговь аймгийн Баяндалай сумын уяач М.Мөнхбаяны улаан, хоёрт Гурвантэс сумын уяач Б.Цолмоны шаргуравт Гурвантэс сумын уяач Л.Ууганбаярын улаан, дөрөвт Баяндалай сумын уяач Т.Батсайханы хөх, тавд Баянхонгор сумын Баянлиг сумын уяач Б.Цолмоны ягаан тором хурдалж тэмээчин олныг баясгалаа.

 

Тэмээний баярт оролцож буй тэмээчдийн хурд авхаалж самбааг шалгадаг 4х500 метрийн пайз дамжуулах тэмээтэй буухиа уралдааны тэргүүн байрт Өмнөговь аймгийн Баяндалай сумын баг, дэд байрт Хүрмэн сумын баг, гутгаар байрт Мандал-Овоо сумын баг, Багийн буухиа уралдаанд Ханхонгор сумын Өгөөмөр баг тэргүүлж удаах байрт Мандал-Овоо сумын улааннуур баг, гутгаар байрыг Номгон сумын Дэрсэнэ-Ус багууд тус тус эзэлжээ.



 

Тэмээн поло уралдаанд 3 аймгийн 18 баг оролцсоноос тэргүүн байрт Өмнөговь аймгийн Булган сумын баг, дэд байрт Дорноговь аймгийн баг, гутгаар байрт Өмнөговь аймгийн Манлай сумын багууд шалгарсан юм.

 


 

Related news