АРХАНГАЙ: Дөрвөн компани тусгай зөвшөөрлийнхөө 20.2 га талбайд нөхөн сэргээлт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-01-17 12:22:08

Эрдэнэбулган, 2024 оны нэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээг явуулж эхэлсэн. Үүний хүрээнд аймгийн дэд ажлын хэсгийн хурлыг зохион байгуулж, ажлын хэсгийн төлөвлөгөөг батлан, хэрэгжилтийг хангаж ажиллаж байна.


2023 онд Цэнхэр сумын Орхон багт ашигт малтмалын ашиглалтын MV-001410 тоот тусгай зөвшөөрөл эзэмшигч “БМНС” ХХК-иар өөрийн тусгай зөвшөөрлийн 8 га талбайд биологийн, MV-5529 тоот тусгай зөвшөөрөл эзэмшигч “Батдөлгөөнмөрөн” ХХК-иар 8 га талбайд техникийн, түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын MV-65000039 тоот тусгай зөвшөөрөл эзэмшигч “Бодь-Ар” ХХК-иар дүйцүүлэн хамгаалах арга хэмжээний хүрээнд 1 га талбайд техникийн, MV-65000035 тоот тусгай зөвшөөрөл эзэмшигч “Ашид бэхи” ХХК-иар тусгай зөвшөөрлийнх нь 1 га талбайд техникийн, дүйцүүлэн хамгаалах арга хэмжээний хүрээнд 2.2 га талбайд техникийн нөхөн сэргээлтийг тус тус хийж гүйцэтгүүлжээ.

Related news