Дугуйчин Б. Тэгшбаяр дахин 2 тэмцээнд аваргаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-09-22 14:43:46

Сүхбаатар аймгийн Шилийн богд дугуйн клубын тамирчин, 2016 оны Дугуйн тойрог замын залуучуудын дэлхийн аварга,  ОУХМ  Б.Тэгшбаяр 9 дүгэр сарын 11-нд Швейцарь улсад болсон ханан тойргийн уралдаанд оролцож дахин “аварга” болсон байна.

Мөн өнгөрсөн амралтын өдрүүдэд Франц улсад болсон "Prix cycliste de Marchaux" 98 км-ийн уралдаанд амжилттай оролцож аваргалжээ. Улмаар аравдугаар сарын 10-нд засмал замын Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болсон байна.

 Б.Тэгшбаяр нь “Tour de Mongolia 2015” тэмцээний шилдэг залуу тамирчин. “Yunnan Grandfondo 2015” олон улсын тэмцээний хүрэл, Парисын цомын тэмцээний мөнгө, “Troffen anadia 2016” тэмцээний хошой хүрэл, УАШТ-ий гурван алт, нэг мөнгөн медальтай.  

Түүнд Европын нэртэй мэргэжлийн дугуйн багууд 2017 оноос гэрээ байгуулж ажиллах санал тавьсан талаар өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.

Т. Одончимэг

Related news