АРХАНГАЙ: Өөр аймагт 13 өрхийн 7.7 мянган толгой мал өвөлжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-11-09 15:07:00

Эрдэнэбулган, 2023 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Тус аймагт аймаг дундын болон сум дундын отрын бүс байхгүй бөгөөд 14 сумын ИТХ-ын шийдвэрээр 330,9 мянган га бэлчээрийн талбайг орон нутгийн тусгай хэрэгцээний ангиллаар сумын отрын бүс нутгаар тогтоосон байдаг. Гэвч отрын бүс нутгийн ашиглалт хамгаалалт хангалтгүй байна.


Аймгийн хэмжээнд энэ онд 5.6 сая толгой мал өвөлжиж, хаваржих ба үүнээс улсын тусгай хамгаалалттай бүс нутагт Хангай, Чулуут, Булган, Цэнхэр, Тариат, Ихтамир, Цахир  сумын 454 өрхийн 154.9 мянган толгой мал өвөлжиж, хаваржихаар байна.


Гадны аймагт Хашаат, Хотонт сумын 13 өрхийн 7.7 мянган толгой мал, гадны аймгаас Ихтамир суманд 1 өрхийн 200 толгой мал отроор өвөлжиж байна.


Аймаг дотроо Жаргалант, Тариат сумын 89 өрхийн 47.7 мянган толгой мал Өндөр-Улаан, Цэцэрлэг сумын нутагт тус тус отроор өвөлжиж байна.

Related news