ӨМНӨГОВЬ: "Тавантолгой" ХК орон нутгийн иргэдэд хөнгөлөлтэй үнээр нүүрс олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-11-09 10:48:12

Даланзадгад, 2023 оны арваннэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Орон нутгийн өмчит "Тавантолгой" ХК нь ТУЗ-ийн хурлаар нүүрсээ 83 хувиар хямдруулан иргэдэд олгохоор шийдвэрлэжээ.


Тодруулбал, Өмнөговь аймгийн ИТХ-аас хүсэлт гаргаж орон нутгийн 51 хувийн өмчтэй "Тавантолгой" ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр орон нутгийн айл өрхүүд болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрууд, төсөвт байгууллагуудад нүүрсээ 1 тонн тутмыг нь 19500 төгрөг буюу үндсэн өртгөөс нь 83 хүртэлх хувиар хөнгөлөн олгох юм.


Нүүрс олголтыг 2023 оны арваннэгдүгээр сарын 6-наас арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл зохион байгуулах юм.


Өмнөговь аймгийн хэмжээнд "Тавантолгой" ХК-ийн тус нүүрсний хөнгөлөлтөд 15 мянга гаруй айл өрх хамрагдах тооцоолол гарчээ.

Related news