ДОРНОД: 1080 ширхэг камер суурилуулбал Чойбалсан хотыг бүрэн хянах боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-10-05 18:38:26

Чойбалсан, 2023 оны аравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн төвийн 380 цэгт 1080 ширхэг камер суурилуулбал Чойбалсан хотыг бүрэн хянах боломжтой. Үүнд ойролцоогоор хоёр тэрбум гаруй төгрөг шаардлагатай аж.


2012 оноос орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар камержуулалтыг шийдвэрлэж эхэлсэн. 2012-2022 оны хооронд нийт 265 камер суурилуулжээ. Ашиглалтын явцад 42 камер эвдэрч, үлдсэн 223 камераас өнөөдрийн байдлаар 70 цэгийн 85 камер ажиллаж байна.


Ноднин жил суурилуулсан 128 камераас 92-ыг нь ашиглалтад оруулахаар ажиллаж байна гэж Цагдаагийн газраас мэдээлэв. Учир нь антенаар дамжуулдаг дээрх камеруудыг дахин буулгаж, шилэн кабельд холбох шаардлагатай болсон байна.  


“Чойбалсан” ОНӨААТҮГ-аас хотын камеруудыг суурилуулж, засвар үйлчилгээг хариуцдаг.

Related news