ДОРНОД: Халх гол суманд түймрийн эрсдэл аюултай түвшинд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-10-04 11:55:19

Чойбалсан, 2023 оны аравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Халх гол сумын нутаг хуурайшлын зэрэг маш өндөр, түймрийн эрсдэл аюултай түвшинд байна.


Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас сумдын хуурайшлын зэргийг тогтоож, Халх гол, Чойбалсан, Матад, Хөлөнбуйр сумдын нутагт хээрийн түймэр гарах эрсдэл их байгааг анхааруулав.


Харин бусад сумын хувьд түймрийн эрсдэл дунд түвшинд байна. Булган, Баянтүмэн сум хуурайшилт хамгийн бага байгаа юм.

Түймрийн аюулыг намрын улиралд хуурайшлын зэргээр дөрвөн түвшинд ангилдаг. Тухайлбал, 0-400 гэсэн үзүүлэлт нь түймрийн эрсдэл бага, 401-1500 бол дунд зэрэг, 1501-8000 бол эрсдэл их буюу аюултай, 8001-ээс их байвал хуурайшилт маш их, түймрийн эрсдэл нэн аюултай түвшинд хүрсэн гэж үздэг.

Related news