ДОРНОД: Гүндээ дөрвөн ханатай гэрийн буйр шиг талбайтай агуй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-04-16 16:42:39

Чойбалсан, 2024 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Баяндун сумын гуравдугаар багийн нутагт Тэмээн уулын агуй бий. “Агуйн амсар өвөлдөө цантдаг учир дотор нь аварга могой бий” гэх яриа эрт үеэс дамжин иржээ.


1959 оны наймдугаар сард Их газрын чулуунд авиралт хийсэн багийнхан энэ агуйд орсон байна. Агуйн ам нь 2 метр голчтой, доош ороход 6 метр болж өргөсжээ. Харин 60 метрийн гүнд дөрвөн ханатай гэрийн буйр шиг талбайтай, шал шиг тэгш ёроолтой байжээ.  


Агуйн чулуунууд тэр чигтээ зөөлөн байснаас эмтэлж гадагш гаргаж тавихад нар, салхины нөлөөгөөр хоромхон зуурт ердийн чулуу шиг болж байсан гэнэ. 

Related news