ДОРНОД: Туслах эмч ажиллуулснаар эмчийн ачаалал багасаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-04-16 15:49:13

Чойбалсан, 2024 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Туслах эмч ажиллуулснаар ерөнхий эмчийн ачаалал багасаж, үзлэгийн тоо нэмэгдсэн байна.


Дорнод аймагт “Эмчийн туслах” төсөл хоёр дахь жилдээ хэрэгжиж байгаа юм. Төслийн хүрээнд БОЭТ-ийн Дотрын тасагт хоёр туслах эмч томилон ажиллуулжээ. Тодруулбал, дотрын амбулатори өдөрт 40 орчим иргэнд тусламж үйлчилгээ үзүүлдэг байсан бол туслах эмчтэй болсноор үзлэгийн тоо хоёр дахин нэмэгджээ.


БОЭТ-ийн үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал Б.Өнөболд, ”Жил ирэх тусам халдварт болон халдварт бус өвчлөл нэмэгдэх болсон. Мөн эмнэлгийн үйл ажиллагаа цахимжиж буйтай холбоотойгоор эмч нарын ачаалал нэмэгдэж байна. Энэ төслийн үр дүнд залуу эмч нар суралцах, дадлага туршлага эзэмших, ерөнхий эмчийн ачааллыг багасгаж байна” гэв.

Энэ онд төслийн хүрээнд Дотор болон Мэс заслын тасагт туслах эмч ажиллуулахаар төлөвлөжээ. 

Related news