СЭЛЭНГЭ: Хилийн цэргийн 0101 дүгээр анги Цэргийн гавьяаны одон хүртлээ

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2023-09-30 22:01:50

Сүхбаатар, 2023 оны 9 дүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Монгол Улсын баатар Ж.Нэхийтийн нэрэмжит хилийн цэргийн 0101 дүгээр анги Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны одонгоор шагнууллаа.

 

Тус ангийн түүхт 90 жилийн ой тохиож буй энэ үед Цэргийн гавьяаны одонгоор шагнасныг өнөөдөр тусгай төлөвлөгөөний дагуу ёслол төгөлдөр гардуулан өглөө.

Цэргийн гавьяаны одон гардуулах ёслолын ажиллагаанд, Монгол Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, ХХЕГ-ын дарга, ХЦ-ийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн аюулгүй байдал, Батлан хамгаалах бодлогын зөвлөх, бригадын генерал Д.Баасандамба, Сэлэнгэ аймгийн Засаг дарга, ХХТХЗ-ийн дарга, Н.Лхагвадорж, үе үеийн ахмад хилчид, Сэлэнгэ аймгийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дарга удирдлага, харилцан ажиллагаатай хил хяналтын байгууллагуудын удирдлагууд оролцлоо.

 

Эх орон, тусгаар тогтнолын түүхийн хугацаанд Монгол Улсынхаа хойд хилийн бат цайз болсон үе үеийн ахмад хилчин, шалгагч нарын шалган нэвтрүүлэх албанд гаргасан хичээл зүтгэлийг нь төр засгаас ийнхүү өндрөөр үнэллээ.