ОРХОН: Боловсролын салбарт үнэ төлбөргүй интернэт хэрэглээг нэвтрүүлнэ
ФОТО МЭДЭЭ
Баян-Өндөр, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. БНСУ-ын “НРСS” компани Монголын “Opennet” компани хамтран Орхон аймгийн ерөнхий боловсролын бүх сургууль болон цэцэрлэгүүдэд үнэ төлбөргүй интернэт хэрэглээг нэвтрүүлэхээр боллоо.
УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлутын санаачилгаар ерөнхий боловсролын 17 сургуульд эхний ээлжид хэрэгжих бөгөөд цаашид Булган, Хөвсгөл зэрэг аймагт хэрэгжих юм.
Өнөөдөр тус төслийг хэрэгжүүлэх БНСУ-ын “НРСS” компанийн захирал Хун Шил Kim, Гун Нам Хан нарын удирдлагууд Орхон аймагт ажиллаж, сургууль, цэцэрлэгүүдийн удирдлагуудтай уулзалт хийж, мэдээ солилцлоо.
Тус компани нь БНСУ-даа интернэт хэрэглээгээр боловсролын салбарыг хангадгаас гадна Филиппин улсын ЕБС-иудад сургуулийн орчин дахь интернэт хэрэглээг нь үнэгүй олгодог тухайгаа бас онцоллоо.
Орхон аймгийн хувьд Мэдээлэл харилцаа холбооны интернэт шугамыг бүх сургуульд өнөөдрийн байдлаар ашиглаж байгаа ч хурд хүчний хувьд гацах, удаашрах байдал их тул сүлжээг өргөтгөх шаардлага ийнхүү тулгараад байгаа юм.
Орхон аймгийн бүх сургууль цахим танхимтай бөгөөд сургалтын орчноор дамжуулан 200 мгвт буюу сард 760 000 төгрөгийн өртөг бүхий интернэт ашиглаж ирсэн байна.
Тус компаниуд хамтран үнэгүй интернэтийг сууриллуулснаар сурагч бүр сургуулийн орчинд цахим хэрэглээг хичээлийн хэрэглэгдэхүүнд хязгааргүй ашиглаж, хурд, хүчин чадал илт нэмэгдэх тухай төслийн гүйцэтгэх захирал Б.Банзрагчгарав ярилаа.






Ulaanbaatar