ДОРНОД: Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль 72 цаг үргэлжилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-09-28 17:11:48

Чойбалсан, 2023 оны есдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. ОБЕГ-аас Дорнод аймагт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг зохион байгуулж байна. Энэхүү сургуульд Дорнод аймаг 684 томилгоот бүрэлдэхүүн, 69 авто машин техник, 312 багаж хэрэгсэлтэйгээр оролцож байгаа юм.

 

Газар хөдлөлтийн хийсвэр цагийн байдал өгч, ийм үед хэрхэн ажиллаж, ямар дэс дараатайгаар зохион байгуулалт хийдгийг ярилцан, аймгийн төлөвлөлтийн бичиг баримтан дээр тухайн асуудлыг тусгасан эсэхийг шалгаж үзэх зэргээр ажиллаж байна.

 

Болзошгүй осол, гашмгийн үед хэрхэн ажиллах тухай энэ сургуулийг ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Д.Ууганбаяр удирдан явуулж, өчигдөр 06.30 цагт “Цугларалт” зарлан мэдээллийн дуут дохиогоор эхлүүлэв.


Энэ үеэр аймгийн Онцгой комисс, сумдын Засаг дарга, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, аж, ахуйн нэгж, байгууллагуудын хамгаалах хүч хэрэгслийн бэлэн байдлыг шалгаж, жагсаалын жигдрэлтийн сургуулийг хийлээ.

 

Зүүн бүс нутагт хүчтэй газар хөдлөлт болж байсан тохиолдол үгүй ч сүүлийн жилүүдэд Матад, Тамсагийн орчид чичирхийлэлт мэдрэгдэх болсон.


Энэ хэмжээний иж бүрэн сургуулийг нэг аймагт арван жил тутамд зохион байгуулдаг. 

Related news