Ойн хөнөөлт шавж бүхий 185 мянга га талбайд устгал хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2023-09-27 10:35:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Ойн газар энэ онд ойн хөнөөлт шавжийн голомттой 185 мянган га талбайд устгал хийгээд байна.


Ойн салбарын мэргэжилтнүүд хөнөөлт шавжтай тэмцэх ажил зохион байгуулсан үр дүнг нь хэлэлцлээ. Энэ үеэр ойн хөнөөлт шавжийн тархалт, голомтын судалгаанд мэргэжлийн судлаачдын оролцоог нэмэх, шинээр илэрч буй шавжийн тархалт, хөнөөлийн судалгааг олон талын оролцоотой хийх, ойн хөнөөл тэмцлийн ажлын үр дүнд эдийн засаг, аж ахуйн үр дүнг тусгах, хяналтын цэг байгуулах, хөндлөнгийн шинжээчийг томилох, био бэлдмэл үйлдвэрлэх, худалдан авахад дотоодын үйлдвэрийг давууд үзэх зэрэг асуудлыг онцолжээ.



Тус хэлэлцүүлэгт Рио Тинто Монгол ХХК, ОУБХН, ШУА-ийн Биологийн хүрээлэн, Ургамал хамгаалал эрдэм шинжилгээний хүрээлэн, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, Газарзүй геоэкологийн хүрээлэн, тэмцлийн ажлыг гүйцэтгэсэн аж ахуй нэгж, холбоодын төлөөлөл оролцсон аж. 



Related news