Өнгөрсөн долоо хоногт зургаан хүний амийг аварчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-08-11 10:11:14

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн найман дүүрэг, 18 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 73 удаагийн дуудлага бүртгэгджээ.


Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж,  зургаан иргэний амийг авран хамгаалж, тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.


Нийт дуудлагын 53 нь обьектын гал түймэр,  хоёр нь ой хээрийн гал түймэр, дөрвөн хүчтэй салхи шуурга,  нэг нь үер, 13 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байжээ.

 

Related news