Дархадын хотгор болон Алтайн уулархаг нутгаар цас орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2025-10-28 08:26:41

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/.  Ихэнх нутгаар өнөөдөр 20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Дархадын хотгор болон Алтайн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.


Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр.


Дархадын хотгор болон Хөвсгөлийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -3-+2 градус, Хэнтийн уулархаг нутаг болон Хэрлэн,Тэрэлж голын хөндийгөөр 0-+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр +11-+16 градус, бусад нутгаар +4-+9 градус дулаан байна.

 

Related news