БУЛГАН: Эрдэнэтийг бүтээсэн тосгоныхон замтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2023-09-20 12:55:35

Булган /МОНЦАМЭ/. 2022 оны тавдугаар сарын 21-нд нээлтээ хийсэн Эрдэнэт-Хангал-Хялганат чиглэлийн замын ажлыг 2023 оны аравдугаар сарын 31-нд бүрэн дуусгахаар ажиллаж байна. Одоогоор гүйцэтгэл 94 хувьтай байна.


 Эрдэнэт-Хангал-Хялганат чиглэлийн 53,4 км авто замыг Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын  34 тэрбумын санхүүжилтээр, Хангал сумын төв доторх 2 км, Хялганат тосгоны төв доторх 8 км хатуу хучилттай, явган хүний зорчих хэсэгтэй авто замыг улсын төсвийн 5 тэрбумын хөрөнгө оруулалтаар нийт 63,4 км замыг 39 тэрбумын санхүүжилтээр 3 багцад хуваан гүйцэтгэсэн байна.


Авто зам тавих гурван багц бүхий төслийн 1-р багц болох Эрдэнэт хотын тойрог уулзвараас Хангалын гүүр хүртэлх 30 км замыг “Замын битум” компани гүйцэтгэж, 32 цэгийн хоолой, 4 гүүрний  ажил хийсэн бөгөөд асфальтан хучилт бүрэн дуусаж хаяавч, тэмдэг тэмдэглэгээний ажлууд хийж байна. 


2-р багц болох Хялганат тосгоны гүүр хүртэлх 23.6 км авто замын ажлыг “Хурдны зам” компани хийж 3 гүүр, 25 цэгэн хоолойн ажлыг гүйцэтгэж, замын асфальтан хучилт 5 км дутууг хийж байна.


3-р багц Сэлэнгэ амралтын бааз чиглэлд тавьж буй технологийн 10.4 км авто замыг “Жавхлан харгуй” компани хариуцан ажиллаж байна.

 

Эрдэнэт-Хангал-Хялганат чиглэлийн авто замын төслийн гүйцэтгэл, чанар стандартад Эрдэнэт үйлдвэрийн Барилга, байгууламжийн хяналт, төлөвлөлтийн хэлтэс хяналт тавин газар дээр нь ажиллаж, олон улсын стандартын шаардлага хангасан зам хүлээж авахын тулд лабораторийн туршилт, геодезийн хэмжилтийг өдөр тутам гүйцэтгэл бүрд хийж Эрдэнэт үйлдвэр захиалагчийн хувьд гүйцэтгэлийн дагуу санхүүжилтийг саадгүй олгож, харилцан хамтран ажиллаж байна.


Том хотыг бүтээсэн гавьяатай суурин сайжруулсан замтайгаа тавь гаруй жил болж УБҮ технологийн замаа жилд 2 удаа түрж тэгшилдэг байдлыг халж УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Уулын баяжуулах үйлдвэрийн удирдлага, Хангал, Хялганат сумын засаг захиргааны санаачилга зөвшилцлөөр Хялганатын иргэдийн их хүлээлтийн зам, хүүхэд багачуудын мөрөөдлийн зам дуусаж байна




1975-1980 онд Хялганат МБАА-н дарга асан С.Болд: Хялганатын мод боловсруулах үйлдвэр 1972 онд сууриа тавьж Эрдэнэт хотыг бүтээж эхэлсэн түүхтэй.


Тухайн үед Эрдэнэт уулын орой дээр 2 өргөн машин 8 вагончигтой Монгол-Зөвлөлтийн хайгуулчид өрөмдлөг малтлага хийж ажлын байраа барьж эхэлсэн бөгөөд Хялганат тосгон 1300 гаруй хүн ам, 900 гаруй өрхтэй, жилд 50000 куб.метр гуалин бэлтгэн зүсэж, Эрдэнэт рүү тээвэрлэдэг байлаа.


Тэнд ажиллаж буй орос мэргэжилтнүүд Хялганат тосгонд амьдарч голио онгоцоор ажилдаа ирж очдог байсан түүхтэй юм хэмээн хуучилж байна.