БУЛГАН: Ачуутын голыг голдиролд нь оруулах ажил хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны есдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Энэ зуны хүчтэй аадар борооны үеэр Булган сумын Ачутын голын голдирол үерийн улмаас эргээ түрж эдэгдэн үерийн байгууламж эвдэрсэн байна.
Иймд тус голыг хуучин голдиролд нь оруулах, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор голын голдиролыг чиглүүлэх ажлыг хийж байна.
Ачут гол нь Булган аймгийн төв Булган сумын баруун талаар урсдаг, Булганхан уулаас эх авч Орхон голд цутгадаг. Урт нь 45 км, ай савын талбай 1760 км.кв, Зүүнтүрүүн гол түүнд цутгадаг.
Ус хураах талбай нь 150 км.кв бөгөөд Дэлэнгийн шандаас эх авч 22 км
урсаж Орхон голд цутгадаг. Голын дундаж гүн 0.18 см, дундаж хурд 0.20 м/с, голын
өргөн нь дунджаар 330 см жижиг гол юм. Ачут
гол нь гүний усны болон хур борооны усаар тэжээгддэг бөгөөд аадар борооны
улмаас ихээхэн хэмжээгээр үерлэдэг.
Олон жилийн дундаж түвшин нь 108 см, хамгийн их үер болсон түвшин 1994 оны зургаадугаар сарын 22-нд 154 см, 1997 оны долоодугаар сарын 17-нд 196 см болж эргээсээ хальж байсан байна. Хамгийн бага түвшин нь 2002 оны тавдугаар сарын 1-нд 107 см болжээ. Сүүлийн 7-8 жилд ёроолдоо хүртэл хөлдөж байгаа.