БУЛГАН: “Булганы сэргэлт” хөтөлбөрийн хүрээнд 18 оюутан БНСУ-д суралцана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-11-20 11:11:07

Булган, 2025 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын 2024–2028 онд хэрэгжүүлж буй “Булганы сэргэлт” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Засаг даргын нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан сурагчид БНСУ-д суралцахаар зорилоо.


2024-2025 оны хичээлийн жилд аймгийн Засаг даргын нэрэмжит тэтгэлэгт хамрагдсан сурагчид сурлага болон урлаг, спортын амжилтаар улс, аймгийн хэмжээнд тэргүүлэн БНСУ-ын "Хусо" их сургуульд орон нутгийн 100 хувийн тэтгэлгээр суралцаж, аймаг орон нутагтаа ажиллахаар гурван талт гэрээ байгуулсан байна.


2025 оны байдлаар Булган аймгаас 57 оюутан гадаадын их, дээд сургуульд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан суралцаж, орон нутгийн төсвөөс 591 сая төгрөг олгоод байгаа юм.

 

Related news